Шар усны үер болж, Хөвсгөлд онц байдал зарлажээ

2017/01/09
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өнөөдрөөс /01.09/ эхлэн энэ сарын 12-ныг хүртэл онц байдал зарлажээ. Учир нь тус сумын Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсан байна. Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж  үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна