​Ерөнхийлөгч гурван зөвлөхөө Элчин сайдад нэр дэвшүүлжээ

2017/05/14
Өнгөрсөн Лхагва гарагт  болсон Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүс тодорхой оронд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцжээ.

Хэвлэлд мэдээлсэнчлэн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Франц улсад, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат ХНБГУ-д тус тус суух элчин сайдад нэр дэвшсэн гэнэ.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух элчин сайдад нэр дэвшүүлжээ. Н.Чимгүүндарь нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна