С.Ганбаатар Төв аймгийн тойргоос УИХ-д суух далд зорилготой юу?

2017/05/15
Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-аас нэр дэвшихээр холбогдох бичиг баримтаа өгөөд байсан намын дарга Н.Энхбаярыг гурван үндэслэлээр бүртгэхээс татгалзаад байгаа. СЕХ-ны шийдвэртэй холбоотойгоор МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дараагийн хувилбар хэн байх нь анхаарал татсан сэдэв болоод байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр үйлдвэрчний эвлэлийн хороог жагсаалд уриалж, МАХН-ыг дэмжихээ илэрхийлсэн С.Ганбаатарыг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх таамаг өрнөж байна. Гэхдээ үүнээс өөр тоглоом өрнөж магадгүй гэнэ.

С.Ганбаатар МАХН-ыг дэмжиж байгаа нэрээр Төв аймгийн тойргийг өөрийн болгож УИХ-д суух далд зорилготой гэх бор шувуу нисч байна.

Учир нь МАН-аас нэр дэвшигч  М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт  байгуулвал Төв аймгийн тойрогт нөхөн сонгууль явагдана. Энэ сонгуульд С.Ганбаатар  дахин өрсөлдөж УИХ-д суух  далд санаатай олны анхааралд  өртөж байж мэдэх. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна