Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд эрх баригч МАН-аас тус намын дарга М.Энхболд нэр дэвшиж байгаа билээ. Хэрвээ тэрбээр энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах аваас түүний сонгогдсон Төв аймгийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нөхцөл үүсэх юм.
Эх сурвалжаас авсан мэдээллээр М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд одоогийн хотын дарга С.Батболд намаасаа нэр дэвшиж магадгүй гэнэ. Харин хотын даргын суудалд НИТХ-ын дарга Ц.Сандуй тухлаж Улаанбаатар хотыг удирдах бололтой.
С.Начин
Сэтгэгдэл бичигдээгүй байна