Н.Энхбаяр М.Энхболдод "Би Ерөнхий сайд болоод гар нийлж ажиллая" гэдэг санал тавьжээ

2017/05/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдыг дэмжиж сонгуульд орох тохироо хийгдсэн гэх албан бус мэдээлэл олон нийтийн дунд тараад байсан билээ. Тэгвэл энэ нь оргүй мэдээлэл биш бололтой. Учир нь Н.Энхбаяр 25 дугаар суваг телевзийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан. Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явья, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь туслая, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алга. Нэгэнтээ эвсэж нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьжээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна