СЕХ Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэж авлаа

2017/05/17
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

МАХН-ын Бага чуулганы өчигдрийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн. СЕХ уг асуудлыг хэлэлцээд С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтов.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна