Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ.
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.
Харин Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 09:20 цагт 23 дугаар сургууль дээр, нэр дэвшигч Х.Баттулга 11:30 цагт 48 дугаар сургууль дээр, нэр дэвшигч С.Ганбаатар 12:30 цагаас 84 дүгээр сургууль дээр тус тус саналаа өгөх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна