МАХН-ын сонгуулийн штабаас СЕХ-ны хурлын зааланд шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар, “Монголын ард түмэндээ баярлалаа. Сонгуульд хамтран оролцсон АН, МАН-д талархаж байна. Гэхдээ сонгуулийн дүн гарах хугацаа удааширч чирэгдэж байна. Энэ хугацаанд нилээдгүй ноцтой нөхцөл байдлууд гарч болзошгүй гэж манай сонгуулийн штаб иргэд олон нийт бухимдаж байна. Ийм үндэслэлээр СЕХ-ны удирдлагуудтай уулзъя гэсэн биднийг хүлээж авахгүй байна. Сүүлийн хэдхэн минутын дотор 10 гаруй мянган саналын зөрүү гараад явж байгаа энэ нөхцөл сонгуулийг будлиантуулж болзошгүй байна. сонгуулийг луйвардах үйл ажиллагаа урьд өмнө нь явагдаж байсан. Тиймээс энэ сонгуулийг шударга болгох, ил тод байлгах ийм шаардлагыг бид тавьж байна” хэмээн ярьлаа.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна