МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 10 аймаг, нийслэлийн 1 дүүрэгт бусад өрсөлдөгчөөсөө илүүрхэж ялалт байгууллаа. Тодруулбал, тэрбээр дараах аймгуудад ялалт байгуулсан байна. Үүнд:
Архангай аймагт 14932 иргэний санал авч 37.91 хувиар,
Булган аймагт 10263иргэний санал авч 38.54 хувиар,
Говьсүмбэр аймагт 2557 иргэний санал авч 36.41 хувиар,
Дархан Уул аймагт 16351 иргэний санал авч 38.97 хувиар,
Дорноговь аймагт 9635 иргэний санал авч 33.95 хувиар,
Дорнод аймагт 11914 иргэний санал авч 39.93 хувиар,
Дундговь аймагт 9004 иргэний санал авч 45.29 хувиар,
Орхон аймагт 18451 иргэний санал авч 42.82 хувиар,
Хэнтий аймагт 12162 иргэний санал авч 38.96 хувиар,
Өмнөговь аймагт 11484 иргэний санал авч 42.84 хувиар,
Налайх дүүрэгт 6450 иргэний санал авч 39.90 хувиар тус тус ялалт байгуулав.
Нэр дэвшигч С.Ганбаатар Нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 29.29 хувийн санал буюу 182 мянга 774 иргэний саналыг урьдчилсан байдлаар авсан бол улсын хэмжээнд 409 мянга 859 иргэний санал авчээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна