Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?

2017/06/28
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, сонгуулийн дүнг “засварласан” мэтээр олон нийт, сонгогчдод хандан мэдэгдсэн.

   Улмаар МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд санал хураалтын дүнд нөлөөлсөн мэт ойлголтыг сонгогчдод төрүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнгийн дараа хийсэн мэдэгдэлдээ гурван намын эрх бүхий ажиглагчдын оролцоотойгоор санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгийн аймгийн холбогдох хэсгийн санал хураалтыг гар аргаар хяналтын тооллого хийхэд санал нэгтэйгээ мэдэгдсэн.  Тиймээс МАН-аас Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг дахин тоолуулах санал гаргах магадлалтай байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
 
 
Н.Хулан

эх сурвалж: breakingnews.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна