Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн авсан санал 50+1 босгыг даваагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болоод буй. СЕХ-ноос долдугаар сарын 9-ний өдөр дахин санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.
Баяр наадамтай давхцуулан санал хураалтыг товлосон нь ирц хүргэхгүй байх башир арга гэж АН-аас эсэргүүцэж буй. Тэгвэл өнөөдөр 15.00 цагт Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид СЕХ-нд шаардлага хүргүүлэн эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ.
Тэд хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 6-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр зохион байгуулахыг шаардсан шаардлагыг хүргүүлэх юмбайна. Шаардлагынхаа хариуг маргааш өдрийн /2017.06.29/ 11.00 цагт авахаа дурдсан бөгөөд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мөн илэрхийлжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна