Сонгуулийн Ерөнхий Хорооны хурал үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлав.
Эх сурвалжийн мэдээлснээр дахин сонгуулийн тов энэ сарын 7-ны өдөр болохоор товлогдож, шийдвэр гаргасан байна.
Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль энэ сарын 26-нд болсон билээ. Нэр дэвшигчдийн авсан санал 50+1 босгыг даваагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсон. СЕХ-ноос долдугаар сарын 9-ний өдөр дахин санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн байсан юм.
Энэ нь иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна