​Н.Энхбаяр, Х.Баттулга, М.Энхболд нарын аль алинтай нь уулзжээ

2017/06/29
МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нар өчигдөр орой МАН-ын дарга М.Энхболдтой Улаанбаатар зочид буудалд нууц уулзалт хийсэн гэх мэдээлэл цацагдлаа. Ингэхдээ М.Энболдын зүгээс Н.Энхбаярт энэ удаагийн сонгуульд дэмжиж ажиллахыг хүсээд 10 дугаар сараас хоёр намыг нэгтгэж МАХН-ын хүмүүс Засгийн газарт орж ажиллах боломж байгаа талаар дуулгасан тухай цахим сайтуудад бичжээ.

Тэгвэл Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын тухайд ганцхан М.Энхболдтой ч бас уулзаагүй бололтой юм. Учир нь тэднийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал аваад байгаа АН-ын нэр дэвшигч Х.Баттулгатай мөн уулзалт хийсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Х.Баттулга, Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын хооронд чухам ямар яриа өрнөсөн талаарх мэдээлэл одоогоор нийтэд ил болоогүй байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна