Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар өрнөж байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэн 13:00, 18:00, 23:00 цагт олон нийтэд мэдээлэх юм.
Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд хоёр нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна.
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хороонд сонгогчдод бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар гомдлууд ирж байгаатай холбогдуулан СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өглөө.
Тэрбээр "Сонгогчдоос бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар гомдол ирж байна. Энэ бол Сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдах, худалдан авах байдлаар сонгогчийн санал өгөх эрхэд нөлөөлөх, санал худалдан авахад чиглэсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор авсан арга хэмжээ юм" гэв.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна