Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын ирцийн мэдээг таницлуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг хүргэе. Аймаг дүүргүүдийн сонгуулийн хорооноос 21:30-22:00 цагийн байдлын сонгуулийн ирцийн мэдээг бидэнд ирүүлж нэгтгэн мэдээлж байна.
Аймгуудын хувьд ирц 58.35 хувьтай гарсан. Харин нийслэлд ирц 62.85 хувьтай байна. Улсын дунджаар урьдчилсан байдлаар 60.41 хувийн ирцтэй гарсан. Энэ бол урьдчилсан ирцийн мэдээ. Энэ ирцэнд гадаадад байгаа сонгогчдын болон ирцийн мэдээ нэмэгдэж өөрчлөлт орно. Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлаггүй. Маргааш Азийн болон Европын орнуудын санал ирнэ. Гадаадад байгаа иргэдийн санал хураах ажиллагаа маргааш хүртэл үргэлжилнэ. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,199,084 иргэн байна" гэлээ.
Аймаг дүүргийн сонгуулийн хороодоос 21.30-22.00 цагийн байдлаар авсан мэдээллээр
Архангай 58.81 хувь
Баян-Өлгий 63.73 хувь
Баянхонгор 65.78 хувь
Булган 57.97 хувь
Говь-Алтай 57.53 хувь
Говьсүмбэр 63.05 хувь
Дорноговь 58.76 хувь
Дундговь 58.62 хувь
Дорнод 52.28 хувь
Завхан 65.74 хувь
Орхон 55.78 хувь
Өвөрхангай 57.42 хувь
Өмнөговь 50.95 хувь
Сүхбаатар 61.13
Увс 62.75 хувь
Сэлэнгэ 55.17 хувь
Төв 59.52 хувь
Ховд 57.67 хувь
Хөвсгөл 57.59 хувь
Хэнтий 56.81 хувь
Дархан-Уул 55.62 хувьтай байна. Аймгуудын нийт дүнгээр 58.35 хувийн саналын ирцтэй байна.
Нийслэлийн 9 дүүргийн тухайд:
Хан-Уул 63.29 хувь
Баянзүрх 62.25 хувь
Сүхбаатар 54.29 хувь
Чингэлтэй 60.63 хувь
Баянгол 63.71 хувь
Сонгинохайрхан 62.75
Багануур 56.96 хувь
Багахангай 67.96 хувь
Налайх 64.58 хувь, дунджаар нийслэлд сонгуулийн ирц 62.85 хувьтай явагджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна