УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдах товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Энэ сарын 7-ны өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалт амжилттай болж өндөрлөсөн. Урьдчилсан байдлаар тус намаас нэр дэвшигч Х.Баттулга олонхийн буюу 610.541 сонгогчийн саналыг авсан юм. Бүлгийн хуралдаанаар хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна