Монголын Ардчилсан холбооны даргаар Д.Дагвадорж томилогдох уу?

2017/07/09
Долдугаар сарын 7-нд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгуульд оролцсон иргэдийн 50.7 хувийн дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь Монголын Ардчилсан Холбооны одоогийн даргаар ажилладаг. 

Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн юм. 

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул АН-аас гарч, Монголын Ардчилсан Холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа татгалзах нь тодорхой.

Түүний оронд МАХ-ны ерөнхийлөгчөөр ард түмний сайн мэдэх их аварга Асашорюу Дагвадорж томилогдохоор болсон бололтой. 

Д.Дагвадорж Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан өдрөөс эхлэн Х.Баттулгыг дэмжиж буйгаа зарлан , сонгуулийн үеийн бүх гүтгэлэг гүжирдлэг, буруу ташаа мэдээллүүдийн өөрийн Аса-Явуулын станцаар дамжуулан ард олонд үнэн зөв мэдээллийг цаг алдахгүй хүргэж байсан билээ.

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна