Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний сурын талбайд зочиллоо. Баяр наадмаар Төрийн гурван өндөрлөг сур, шагайн талбайд зочилж гурван сум тавьдаг уламжлалтай.
Гэвч Төрийн тэргүүн өчигдөрхөн тангаргаа өргөж, энэ жилийн наадмаар сур харвах бэлтгэл хийж чадаагүй учир наадамчин олноосоо хүлцэл өчөөд сур харвасангүй.
Тэрбээр хэлэхдээ '' Төрийн үндэсний их баяр наадмаа хүндэтгээд энэ удаа бэлтгэлгүй сур харвахгүй'' хэмээн хэлсэн билээ.
Х.Баттулга эрхий мэргэн харваачиддаа сум нь мэргэн байхыг ерөөгөөд буцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна