Ж.Мөнхбат: Өмнөх сайд нь хотод соната 6 унаад болоод л байсан

2018/01/29

УИХ-ын чуулганаар шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн цоо шинэ Lexus 570-ийн талаар мөн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өмнөх Засгийн газрын 16 дугаар тэмдэглэлээр нэг зүйлийг хориглосон. Сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд төрийн бүх шатны байгууллагууд шатахуун зарцуулалт өндөртэй, тансаг зэрэглэлийн техник хэрэгсэл, автомашин худалдаж авахыг хориглосон.  Санхүүгийн хямрал нүүрлэчихсэн байхад зарим яамдын сайд нар 100 км-т 30 гаруй литр шатахуун зарцуулдаг тансаг машиныг 300, 400 саяар худалдаж авлаа гээд мэдээлэл цацагдаад байгаа. Энийг больчихож болно шдээ. Өмнөх сайд нь хотод соната 6 унаад, хөдөө гадаа Ниссан жийп унаад болоод л байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна