Английн премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити багийн салшгүй нэгэн хэсэг болсон Рахим Стерлинг энэ сард багтайгаа байгуулсан гэрээгээ 3 жилээр сунгасан билээ. Испаний эзэн хааны баг луу явна хэмээн сүрдүүлж, цалингаа нэмүүлсэн тэрээр Английн аваргуудын эгнээнд ингэснээр 8 жил тоглох боломжтой болж байгаа юм. КПР багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн Стерлинг 2010 онд английн түүхт багуудын нэг Ливерпулийн хүүхдийн багт орсон нь дэлхийн нийтийн тоглогч болох эхлэл байсан. Тэрээр Ливерпуль багийн хамтаар 2012-15 он хүртэл тоглоод тухайн үед баян эзний мэдэлд очоод байсан Манчестер Сити багийн бүрэлдэхүүнд шилжин ирж байлаа. 5 жилийн том гэрээ байгуулсан Рахим Стерлинг одоо 7 хоногт 300 мянган фунтийн цалин авч байгаа бөгөөд энэ нь багтаа 2-т орох үзүүлэлт юм. Түүний өмнө Бельги хагас хамгаалагч Кевин де Брьюине 7 хоногт 350 мянган фунт стерлингийн цалингаар бичигдэж байгаа билээ. Одоо мөнгөнд хөлбөрч, үнэтэй машин унаж, гоо бүсгүйчүүдтэй зугаацаж байгаа Стерлинг хүүхэд насандаа ээжийнхээ хамтаар буудлын нойл цэвэрлэж, амьдралаа авч явдаг байжээ. Авьяас, нөр их хөдөлмөр хүнд ямар боломж олгодгийн нэгэн жишээ Рахим Стерлинг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна