Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийг 5 сая 334 мянга байхаар тогтоожээ
Цэргийн дүйцүүлэх албыг 2019 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцож гаргадаг юм байна.
Цэргийн албаны тухай хуульд “Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” гэж заасан байдаг. Тиймээс эрчүүд 18-25 насандаа хугацаат цэргийн алба хаагаагүйн төлөө дээрх хэмжээний мөнгөнөөс сургуульд сурсан, нялх хүүхдээ асарсан гэх мэт хуульд заасан хөнгөлөлтийг эдэлж, үлдсэн мөнгийг нь улсад тушаах үүрэгтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна