НПГ: Ц.Анандбазар Б.Сүндэръяа болон бусад эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгана

2021/04/27

Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газар “Иргэн Б.Сүндэръяагийн гомдлыг ЦЕГ-аас шалгаж дуусаагүй байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас иргэн Б.Сүндэръяа нэр хүндэд нь халдсан гэсэн гомдлыг гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлыг нэгтгэн шалгаж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор хуулийн хугацаа дуусаагүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно" гэлээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.219
    2021/04/28

    Bulganiihan budliantai gej... ortoi ch yum uu, kkk.

    Хариулах
  • 87.88.183.46
    2021/04/28

    яанхны үгээр шийдэхгүй байлгүй

    Хариулах
  • 202.9.46.201
    2021/04/27

    Олон хавар нэгэндээ гэдэг олны үг ортой л гэдэг

    Хариулах
  • 64.119.21.202
    2021/04/27

    Onigoo yarihlaar shalgadag uym bnlee...

    Хариулах
    • 122.201.21.51
      2021/04/27

      эмэгтэй хүнийг хүчирхийлсэн онигоо байдаг гэж үү

  • 64.119.16.189
    2021/04/27

    gishuunees ni tataad shorond oruulaachee

    Хариулах
  • 37.173.136.186
    2021/04/27

    хууль шүүх хаана бна аа.Мөнгө эрх мэдлийн хармаанд уу!

    Хариулах