Бид Улсын хүчит заан Ө.Тулгаагийн хүү, Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлийн гишүүн Аймгийн арслан Т.Сүрэнжавтай Монгол бөхийн цаг үеийн байдлаар ярилцлаа.
Сайн байна уу та? бидний ярилцах хүсэлтийг авч ярилцахаар болсон таньд баярлалаа.
- Сайн байна уу?
Та үндэсний бөхийн холбооноос өмсгөл шалгах ажилд томилогдсон байсан. Таныг сонгосон шалтгааныг юу гэж бодож байгаа вэ?
- Бид гурав гурвуулаа дүрмийн зөвлөлийн гишүүд л дээ. Түүн дээр үндэслээд бөхийн холбооноос та гурав дунд үеийн төлөөлөл байна дээшээ ч, доошоо ч шаардлага тавиад биелүүлээч ээ гэсэн зүйлийг хэлсэн. Арай нас залуу хүн томилохоор шаардлага тавьж хараахан чадахгүй, том цолтнуудаасаа айх ч гэдэг юм уу, эсэргээрээ ахмад хүний шаарлагыг залуучууд биелүүлэхгүй байна, тийм учраас дунд эргэм насны хүмүүсийг томилохоор тогтож бид гурвыг шаардлага тавихад арай боломжийн юм байна гэсэн чиглэл, үүрэг өгсөн. Тийнхүү улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, миний бие аймгийн арслан Т.Сүрэнжав бид гурвыг томилсон. Тэр үүргийг л биелүүлж яваа.
Өмсгөл шалгах гол шалтгаан, түүний ач холбогдол нь юу вэ?
- Өнгөрсөн 2022 оны 1 сард бөхчүүд хуралдсан. Бүх галын багш, дасгалжуулагч нар, цэцдүүд, зодог шуудаг оёдог хүмүүс ярилцаад зарим хүмүүсийн өмсгөл болохгүй байна, барилдахад хэцүү гар хөл авч байна, барьц авч болохгүй байна гэсэн тийм яриа гараад тэрнээс улбаалаад бүх галын багш дасгалжуулагч нарыг, бөхийн холбооноос зохих хүмүүс нь оролцоод, үүн дээр ярилцаад, бүгд нэг журамтай байя, заримынх нь элэг бүс нь нарийн байна заримынх нь бүдүүн байна, барьж болохгүй хатуу байна, заримынх нь шуудаг давхар ороостой байна гэх ийм шаардлагууд яригдсан. Зарим нь уутан зодог гээд мөр давчихсан зодогтой байна тэгэхээр барьж барилдаж болохгүй байна гээд үүнээс улбаалаад бөх барилдаж байгаа хүмүүс бүгд нэг жигд стандартын дагуу өмсгөлтэй байх ёстой гээд хурлаас гаргасан дүгнэлт байгаа.. Цаанаас тавьсан стандартын дагуу жишээ нь зодогны ширээс 8см ээс хэтрээгүй 17 ширээстэй байна. Ам дарж оёогүй байна, шуудагных 7 ширээстэй байж болно. Нимгэн хэсэгтээ хоорондоо 3см зайтай байна. Элэг бүсний диаметрийн голч 1.5 см гэх мэт дүрэмнүүпийг гаргасан. Бүх зодог шуудаг оёдог хүмүүсийг дуудаж байгаад албан ёсоор мэдэгдэл өгсөн. Одоо дахин зодог шуудаг оёохоор уутан зодог оёхгүй шүү гэх мэтээр шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг тавьж хянаж ажилла гэсэн үүргийг өгсөн. Үүргийн дагуу л ажиллаж байгаа.
Өмсгөл шалгаж эхэлснээр яг ямар үр дүн өөрчлөлтүүд гарч байна вэ?
- Жишээ нь шуудагны уяа нарийн байхаар нэгнийхээ гарыг эсгэчихээд байгаа. Адаглаад гар эсгэх нь багасаж байгаа. Мөн уутан зодогтой хүнтэй барилдахад хэцүү байдаг л даа. Барина жаахан хөдлөхөөр л тавигдчихна гэдэг ч юм уу ер нь цаад санаа нь барилдааны явцыг л хурдасгах гээд байгаа юм. Ингэснээрээ бөхчүүд дүрэм журмаа ч баримтлах ийм л зорилго агуулж байгаа.
Та өөрөө өмсгөл шалгаад эхлэхээр барилдах боломжтой юу? Эсвэл барилдахаа болиод өмсгөл шалгах ажилдаа гол анхаарлаа хандуулж байна уу?
- Миний хувьд төвөгтэй зүйл байхгүй л дээ. Би уначихаад орж ирээд шаардлагаа тавиад явчихна.(инээв)
Үндэсний бөхийн холбооноос гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийг зөв гэж хардаг уу? Хэр сайшаалтай ханддаг вэ?
- Үндэсний бөхийн холбооноос их эеээ хийгээд тэргүүнээ сонгоод дүрмээ батлаад, хуучин байсан цэцдийн зөвлөлийг байхгүй болгоод, ёс зүйн зөвлөл дүрмийн зөвлөл гэсэн 2 үндсэн зөвлөлтэй болсон. Ийнхүү 3 тусдаа удирдлагаар ажиллаж байгаа. Мэдээж муу ч юм байгаа, сайн ч юм байгаа, ер нь олонхын саналаа дагаад хэрэгжүүлэх гээд л явж байгаа. Аливаа юм 100% найдвартай зөв болчихгүй нь мэдээж. Бага багаар ахиад л, эхний ээлжинд бөх маань дүрмээ биелүүлдэг болно. Цааш явцдаа сайжраад явах байхаа гэж бодож байгаа.
Б.Магалжав тэргүүн допингтой хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Гэхдээ бөхчүүдэд шийтгэл оноохдоо ижил бус ханддаг, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг гэх мэт олны хэл амыг дагуулаад байгаа. Ер нь энэ тэмцлийн биелэлт нь ямархуу янзтай явагдаж байгаа вэ?
- Миний ойлгож байгаагаар допингийн эсрэг төвийн шинжилгээний асуудлыг бөхийн холбоо хийхгүй. Баяр наадмын тухай хуулиар хуульчлагдсан хуультай. Урьдны хуулинд нь ерөнхий допинг гэсэн нэр л орчихсон байгаа юм. Допинг чинь дотроо олон төрөл байгаа шүү дээ. Анаблог стеройд, зүрхний эм бэлдмэлийн төрөл гэх мэт олон төрөл л байдаг юм билээ. Одоо 2003 онд гарсан баяр наадмын тухай хуулиар допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 2 жил хүртэлх.. гээд үг биччихсэн байгаа. Хүртэл гэдэг чинь хэдэн сараар ч байж болно гэсэн үг шүү дээ. Дэлхийн цаад стандарт журмандаа өршөөл гэж байдаггүй, тэр хүн өөрөө хэрэглэснээ зөвшөөрөөд, ийм учраас хэрэглэсэн гэдэг шалтгаанаа тайлбарлавал хугацааг нь бууруулах зүйл байдаг юм билээ. Тэр үүднээсээ багасгадаг болов уу л гэж бодож байна. Түүнээс тэр шийдвэрийг бид гаргахгүй шүү дээ. Бөхийн холбоотой ямар ч хамаагүй. Баяр наадмын комисс гаргадаг шийдвэр л дээ. Одоо шинэ гарч байгаа хуулиар илүү чанга болж дэлхийн жишигээ дагах байх. дэлхийтэй хэн маргаагүй байхад бид нар маргаад барах боломжгүй шүү дээ. Нэгэнт л бид конвенц-д нь нэгдчихсэн л юм чинь дэлхийн дүрмээ дагаад явчихвал хамгийн найдвартай юм байгаа юм. Олон улсад юу хэрэглэснээс нь хамаарч эрхийг нь хэр хугацаагаар хасахаа шийддэг. Тэр талын асуудлыг энэ баяр наадмын хуулиар цэгцлэх байхаа
Саяхан нэг мэдээлэл гарсан нь допингийн асуудлаар эрхээ хасуулаад байсан бөхийн барилдах эрхийг хассаныг хүчингүй болгож баридах эрхийг нь сэргээлээ. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?
- Тэр бөх нь хэн юм бол?
Улсын арслан Э.Оюунболд
- Монгол улсын хуулиар бол улсын арслан Э.Оюунболд барилдаж болох байх. Яагаад гэвэл Монгол Улсын хуулиар хоёр жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасна гэсэн хуультай. Үндэсний баяр наадамд допинг илэрсэн бөхийг хоёр жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасна гэсэн болохоор Э.Оюунболд арслан хоёр жил улсын наадамд барилдаагүй, сүүлд илэрсэн нь улсын наадам биш учраас шүүх шатандаа яах юм бол сайн мэдэхгүй байна. Түүнээс хуулийн дагуу барилдаж болно. Цолоо хасуулчихсан хоёр жил өнжсөн болохоор барилдах эрх нь нээлттэй
Мөн даваагүй давааныхаа цолыг авдаг, энэ нь таны бодлоор хэр зөв шийдэл вэ?
- Миний хувьд тэр асуудалд шүүмжлэлтэй л ханддаг. Гэхдээ гаргасан хууль дүрэмтэйгээ нийцүүлэхээс өөр яахав. Хэрэв допингтой бөхтэй таараагүй бол илүү дээшээ барилдах ч байсан юм билүү үгүйсгэхгүй шүү дээ. Энэ асуудалд яг тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.
Өнгөрсөн жил "Хүй долоо худагт" 512 бөхийн томоохон барилдаан болсныг санаж байгаа байх. Энэ барилдаанд цол олгоно, олгохгүй дээр олны дунд маргаан дэгдээд байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
- Улсын баяр наадам хуульчлагдсан хуулийн өдөртэй шүү дээ. Долдугаар сарын 11-н 12-нд монгол улсын баяр наадам болон түүнд барилдаж түрүүлж үзүүрлэж шөвгөрсөн бөхчүүдэд л цол олгоно гэсэн хуультай. Хуулийнхаа дагуу явбал цол олгох үндэслэл байхгүй гэж бодож байна. Шадар сайд С.Амарсайхан гуай "100 жилээ хойшлуулаад 101 жилтэйгээ давхар хийнэ гэж засгийн газар тогтоол гаргасан. Тийм учраас цол олгохгүй" гэж тайлбарлаж байна лээ.
Увс нуур дэвжээ бэлтгэлдээ гарчихсан байгаа байх. Галын бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?
- Манай увс нуур бөхийн дэвжээ 1998 онд байгуулагдсан хамгийн анхны гал шүү дээ. Манай дэвжээ харзтайн амралтанд бэлтгэлдээ гарчихсан. Бэлтгэл сургуулилт сайн байгаа.
Та энэ наадмаар барилдах уу?
- Барилдана аа.
Бидэнтэй хэсэгхэн хугацаанд ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
Б.Билэгсайхан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.87.171
Сайн хүний үр,сүүт гүүний унага
Хариулах202.126.88.134
Tulga zaan domog shdee
Хариулах202.126.89.67
Бөхийн сэтгэлтэй хүн цаанаа л өөр шүү амжилт
Хариулах203.91.115.47
мундаг
Хариулах213.87.89.19
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах103.229.120.171
Энэ залуу чинь ёстой ховордсон эр хүнии жудаг зааж ярьж бн Яг үнэндээ хууль дүрмээ яг таг мэддэг энэ арслан шиг хүнииг л үндэснии бөхиин холбооны тэргүүнээр сонгох ёстой Дараагиин тэргүүн бол энэ Сүрэнжав мөнөөс мөн байнаа дүүд амжилт хүсэё чамайг бүх талаар дэмжихээ амлая
Хариулах64.119.23.212
Яс жудаг сайтай хүний үр удам өөр байх юм даа.
Хариулах