ХОМ: Э.Бат-Амгалангийн орлого өмнөх оныхоос 8.6 дахин нэмэгдэж, 1 тэрбум 453 саяын орлого олжээ

2023/07/04

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний 2021 оны орлого 169 сая төгрөг байсан бол 2022 онд 1.4 тэрбум төгрөг болж 8.2 дахин нэмэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь:

-2.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай

-226 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser 200 автомашинтай

-220 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

-362 сая төгрөгийн хадгаламжтай

-300 сая төгрөгийн авлагатай

-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 12 сая төгрөг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна