Нөхөр Сэм Асгаригаасаа салж буй дуучин Бритни Спирсийн дэмжигчид сэтгэл санаанд нь санаа зовоод эхэлжээ. Тэрбээр удахгүй албан ёсоор салж буй нөхөр Сэм Асгариг хойд эцгийнх нь талд ажилладаг тагнуул байсан, түүнчлэн хөрөнгөнөөс нь хууль бусаар өөрийн болгосон гэж буруутгаж байгаагаа зарласан юм байна.
Хамт байх долоон жилийн хугацаанд тэрбээр хойд эцэг Жеймид нь мэдээлэл дамжуулж, хамтарч ажилладаг байсан. Энэ бүхнийгээ зүгээр биш, мөнгө авсны үндсэн дээр хийдэг байсан гэж Бритни Спирс үзэж байгаа аж.
Дуучнаас салж байгаагаа Сэм асгари энэ сарын 16-нд олон нийтэд зарласан. Улмаар өөрт нь Бритни Спирсийн олон нууц мэдээлэл байгаа учир төлбөр төлөхийг шаардах бодолтой байгаа талаар өмгөөлөгч нь мэдэгдэл хийж байсан юм.
Бритни, Сэм нар гэрлэхдээ гэрээ байгуулсан бөгөөд түүндээ Сэм хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэж байгаа учир салахдаа хөрөнгийн маргаан үүсгэхгүй гээд гарын үсэг зурчихсан юм байна. Тэрээр Бритнигээс өгсөн бэлгийг л өөртөө үлдээж болох залтыг уг гэрээнд тусгуулсан байжээ. Гэхдээ Сэм бүр хоосон хоцрохгүй. Гэрээнд мөн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш хамт амьдарсан жил бүрийн тоогоор сая ам.доллар авах заалт байсан бөгөөд тэд гэрлээд 13 сар болсон тул ямар ч байсан сая ам.долларыг Сэм Асгари авах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.100
энэ хүн дуусчихжээ
Хариулах