Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-аас нэр дэвшихээр холбогдох бичиг баримтаа өгөөд байсан намын дарга Н.Энхбаярыг гурван үндэслэлээр бүртгэхээс татгалзаад байгаа. СЕХ-ны шийдвэртэй холбоотойгоор МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дараагийн хувилбар хэн байх нь анхаарал татсан сэдэв болоод байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр үйлдвэрчний эвлэлийн хороог жагсаалд уриалж, МАХН-ыг дэмжихээ илэрхийлсэн С.Ганбаатарыг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх таамаг өрнөж байна. Гэхдээ үүнээс өөр тоглоом өрнөж магадгүй гэнэ.
С.Ганбаатар МАХН-ыг дэмжиж байгаа нэрээр Төв аймгийн тойргийг өөрийн болгож УИХ-д суух далд зорилготой гэх бор шувуу нисч байна.
Учир нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулвал Төв аймгийн тойрогт нөхөн сонгууль явагдана. Энэ сонгуульд С.Ганбаатар дахин өрсөлдөж УИХ-д суух далд санаатай олны анхааралд өртөж байж мэдэх.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна