УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр УИХ- ын гишүүн, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүллээ. 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх санал дүгнэлтээ гаргасан байдаг.
Улмаар УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг өнгөрөгч сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж зөвлөмж гаргаснаа УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл энэхүү зөвлөмжид үндэслэн Ард нийтийн санал асуулга явуулахаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Улмаар ард нийтийн санал асуулгыг сонгууль болохоос 65 хоногийн өмнө зарлана хэмээн хуульд заасан ч Ерөнхийлөгчийн сонгууль болоход 45 хоног үлдээд байгаа учраас хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, хоногийг багасгахаар болсон аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна