УИХ-ын дарга М.Энхболд Б.Чойжилсүрэн тэргүүтэй сайд нарыг шүүмжлэв

2017/05/19
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсыг эдийн засаг нийгмийн хувьд 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Гэсэн хэдий ч үзэл баримтлалын талаарх танилцуулгыг гишүүдэд хүргэх ёстой байсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн чуулганы хуралдаандаа ирээгүйн улмаас уг асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, “Засгийн газрын гишүүдийг асуудлаа хэлэлцүүлж байхад УИХ дээр орж ирж болдоггүй юм уу. Өчигдөр хоёр сайд байхгүйн улмаас хоёр асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан.  УИХ Засгийн газрын гишүүдийг хүлээгээд сууж байдаг байгууллага биш шүү. Ер нь энэ асуудлаа Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайддаа хэл. Хоёр өдөр хүлээнэ гэж юу байсан юм бэ. Засгийн газрын ажил ихтэй байдгийг би мэднэ. Гэхдээ ажил ихтэй гээд УИХ дээр пээдийгээд байх юм байхгүй шүү” хэмээн шүүмжлэв.

Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна