Нэр дэвшигчидэд СЕХ маргааш үнэмлэхийг нь гардуулна

2017/05/26
Монгол Улсын тэргүүнээ сонгох сонгууль ирэх сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нар маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна.

Ингэхдээ МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 09.00 цагт, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар 10.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт тус тус үнэмлэхээ гардан авах аж. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ажиллагаа СЕХ-ны дугуй танхимд болох юм. 

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаас хойш сонгуулийн зардлын данс нээх боломжтой болно. Нам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тав хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт зардлын данс нээлгэснээ бүртгүүлэх үүрэгтэй юм байна.

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас 3.9 тэрбум төгрөгөөр, харин намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоогоод байгаа аж. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна