Баян-Өлгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ

2017/05/29
Улаанбаатар хотоос 1700 гаруй км-н зайд байдаг Баян-Өлгийчүүд эрхийхээ төлөө тэмцэж жагсав. 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баян-Өлгий аймагт МАН ялалт байгуулан А.Гылымхан аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

Гэвч аймаг орны амьдралыг тогтвортой байлгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан, урьд ажиллаж байсан НИК Петровис ХХК-ны хүмүүсийг ажилтай болгох асуудлыг гол болгож байгаа аж.

Одоогийн байдлаар Баян-өлгий аймагт 250 орчим төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор ажлаас нь халж, албан тушаал бууруулаад байгаа юм байна. Төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн шүүхэд хандаж, 25 хүний асуудал шүүхийн аль нэг шатанд явж байгаа юм байна. Нутгийн ард иргэд жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг мөн МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ.

Тэд шаардлагадаа үүсээд буй бодит байдалд эрүүл дүгнэлт хийж хандаж, аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулж ажилуулахыг дурджээ. Энэхүү баримт нотолгоотой шаардлагыг хүлээн авч зөв шийдвэр гаргахгүй бол иргэд улс төрийн хугацаагүй суулт, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна