Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ сүүлийн үед ил тод зарлах болсон билээ.
Тэгвэл Х.Баттулга нэгэн цагт Х.Тэмүүжинд байр авч өгч, амьдралд нь тус нэмэр болж байсан талаараа ярьжээ. Тэрбээр энэ тухайгаа, “Анх яахав дээ, бизнес эрхэлдэг гайгүй ч болчихсон. Ардчилсан холбоон дээр байрлаж байсан цагаас л нэр дэвшигчдэд хандив өгдөг байлаа. Өнөөдүүл нь яг л ард олонд ярьдагаа надад яриад гардаг ч, гарангуутаа таг болчихдог. Утсаа ч авахаа байчихна. Бүүр дээр үед Ардчилсан намдаа 100,000 доллар анх өгч байлаа. Олон хүнд тусалсан. Жишээ нь Хууль Зүйн сайд байж байгаад унадаг Х.Тэмүүжин оюутны байранд амьдардаг, авгай нь жирэмсэн гээд Эрдэнэбүрэн дагуулж ирэхээр нь ядарч яваа эр байна гээд байр хүртэл авч өгж байлаа. Ийм юм зөндөө болсон” хэмээн ярьжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна