Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Засгийн газар БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулдаг болох гэж байна" гэх мэдээлэлд залруулга хийлээ.
Тэрбээр, “Улс төрийн сонгууль ойртсонтой холбогдуулан Монгол Улсын гадаад харилцаа тухайлбал, хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар илт худал, иргэдийг санаатайгаар төөрөлдүүлэх гэсэн, төр засгийн бодлогыг буруу талаас нь тайлбарлах гэсэн оролдлогууд гарч байна.
Тухайлбал, БНХАУ-ын иргэдийг визгүй зорчдог болгох гэж байгаатай холбоотой ямар нэг шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй. Өнөөдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу визтэй зорчиж байгаа. Монгол Улсын иргэд БНХАУ-д визгүй зорчиж байна.
Ер нь гадаад харилцааны асуудал, тэр тусмаа хоёр хөрштэй харилцах асуудлыг улстөржүүлж, сонгуулийн тоглоом болгож болохгүй. Энэ бол дэндүү хариуцлагагүй алхам. Тийм учраас ард иргэддээ хандаж хэлэхэд ийм явуургүй, байгаа байдлыг буруугаар тайлбарласан, гүжирдсэн мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна" гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна