Чуулганы нэгдсэн хуралдаан: БСШУС-ын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар огцрууллаа

2017/05/31
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан гэх БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал, үг хэлж дууссаны дараагаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.

Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна. Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд онцоллоо.

Гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг танилцууллаа




УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа



Ж.Бат-Эрдэнэ: Боловсролын салбарт сайд хариуцлага алдсан гэхээсээ яамны удирдах албан тушаалтнууд уялдаа холбоотой ажиллах ёстой



Т.Аюурсайхан: Нам гэдэг малгайн дор биенээ хамгаалдаг байж болохгүй



С.Чинзориг: Ж.Батсуурь сайд бол Засгийн газарт ажиллаж буй цөөн эрдэмтдийн нэг



Ч.Улаан: Ж.Батсуурь сайдыг ялзарсан яамны аппарат нь унагаж байна



А.Сүхбат: Сайдаа унагаж байгаа доод албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой



Н.Энхболд: Шат шатандаа хариуцлага тооцож байж салбарын ажил сайжирдаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна