С.Жавхлан шаардлагынхаа хариуг хүлээж суухдаа шүлэг тэрлэжээ

2017/06/01
УИХ-ын гишүүн С.Жавхланг сүүлийн үед чуулганы хуралдаандаа суухаа больсон гэх шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл тэрбээр татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг иртэл УИХ-ын чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.

Мөн өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд  С.Жавхлан “Та нар намайг ажилдаа ирдэггүй гэлээ. Өнөөдрөөс би эндээ амьдаръя. Би төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Тэр шаардлагынхаа хариуг өрөөндөө хүлээж байя. Би өрөө рүүгээ явлаа. Намайг тасалсанд битгий тооцоорой. Маргааш хүүхдийн баяр болж байна. Би хүүхдүүдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Гэхдээ аав нь төрийн ажил хийж байгааг манай хүүхдүүд ойлгоно” гэсэн юм.

Тэрбээр шаардлагынхаа хариуг хүлээн Төрийн ордон дахь ажлын өрөөндөө хоносон бөгөөд ингэж суухдаа шүлэг хүртэл тэрлээд амжжээ.
 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна