​Ш.Сайхансамбуу: Улстөрчид Монголчуудыг уснаас чимээгүй, өвснөөс намхан болгожээ

2017/06/02
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу жиргээнд нэгджээ. Түүний бичсэн жиргээнүүдээс онцлох 12 жиргээг хүргэж байна.

1. Монгол хүн, Монгол Улсыг дүнсгэр царайтай, уравгар дорой байлгахыг би хүсдэггүй.



2. МАН, АН хоёр алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас үргэлж алдаж байдаг.



3. Ямар ч эрх мэдэлд хязгаар гэж бий. Тэдэнд үхэл, ус агааршиг ойр байна.



4. Улс төрчид Монголчуудыг уснаас чимээгүй, өвснөөс намхан болгожээ



5. Би шүүмжлэлд хорсдоггүй. Харин түүний мөрөөр ажилладаг. Тиймээс миний зөв байдаг.



6. Банк санхүүгийн бодлого, удирдлагаа гаднынханд булаалга нь гэдэг нь зэвсэглэсэн цэргүүдээс ч үлэмж аюултай.



7. Энэ хоёр намын ээлж дараалан тавьсан дотоод, гадаадын өрүүд ард түмнийг айлгаж байна.



8. Сонгууль бүрийг дөнгөж өчигдөр болсон мэт үргэлж санаж бай. Тэгээд саналаа өг. Тэгвэл таны сонголт зөв болох болов уу?



9. Хуурамч улс төрчдөд илүү том тор татах хэрэгтэй.



10. Урдах ДӨРВӨН ИХ бүгд хоосон байв. Одоо тэнгэрийн бошиг хаашаа эргэж Улс орон яахыг хэн ч таашгүй.



11. Энэ зураг өнөөгийн Монгол Улсын эдийн засаг, улс орон, ард түмний бодит үнэнг харуулах мэт.



12. Манай дарга нарын өрөөнд баймаар үг яахаараа 00 өрөөнд байдаг билээ.
 


Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна