Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 26-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлнэ. Нэр дэвшигчид 18 хоногийн турш сонгогчдод мөриийн хөтөлбөрөө танилцуулах юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөх эрхээ авсан билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа сонгогчид саналаа өгөх бөгөөд долоон мянга гаруй гадаадад байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэж, бүртгүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна