БСШУЯ эзгүйрээд байгаа. БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар суухаар болсон, Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар огцруулаад буй. Тиймээс хаврын чуулганыг түр завсарлахаас өмнө буюу өнөө маргаашдаа багтаж, БСШУС-ын сайдыг томилно гэсэн хүлээлт үүсээд байна.
Албан бус мэдээллээр БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, Д.Бадарч нарын нэр яригдаж буй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Надад хувийн нэг ч амбиц байхгүй. Улс төрийн албан тушаалтныг нам боловсон хүчнийхээ бодлогоор ярьж байгаад шийддэг” хэмээн үгүйсгэсэн бол УИХ-ын даргын зөвлөх хийж буй Т.Гандид БСШУС-ын суудалд суух сонирхол их байгаа гэх мэдээлэл бий.
Гэхдээ МАН Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, Д.Бадарчийг сайдаар томилохоор гадаадаас дуудаж ирүүлсэн учир магадлал өндөр гэх таамаг байгаа юм. Д.Бадарчийн хувьд Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д өндөр дээд албан тушаалд сүүлийн 15 жилд ажиллаж, олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн юм байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна