Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Г.Чулуунбаатарыг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдад томилох саналыг УИХ-ын даргад өргөн барьжээ.
Академич Г.Чулуунбаатарын тухайд Шинжлэх ухааны академийн дэд захирлын албан тушаал хашдаг гэнэ. Ерөнхий сайдын өргөн барьсан энэхүү саналыг яг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх гэж байна. Хэрэв бүлгийн гишүүд дэмжвэл УИХ-ын чуулганаар оруулж ирэх юм байна.
Г.Чулуунбаатар гэж хэн бэ?
1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх
1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн
(одоог хүртэл)
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн захирал
1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна