УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн чанарын асуудалд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсад 97 их дээд сургуульд 1576000 оюутан суралцдаг. Магадлан итгэмжлэлд тэнцсэн 36 их дээд сургууль байгаа юм бол үлдсэн шаардлага хангаагүй бүх сургуулийн эрхийг цуцалж хаах хэрэгтэй.
Үндсэндээ 3 сургуулийн 2 нь шаардлага хангахгүй байна гэдэг бол иргэдийн халаасыг тэмтэрч, хүүхдээр нь цаасан диплом гардуулж тоглож байна гэсэн үг. Нөгөө талаар жилд 56,000 оюутан төгсөж байгаагийн 40 хувь нь ажлын байртай болдог гэж худлаа. ДНБ-ний 1 хувийн өсөлтийн цаана 10-12.000 ажлын байр гардаг гэж тооцвол өнөөдрийн 1 хувийн эдийн засагтай манай улсад төгсөгчдийн 40 хувь нь ажлын байраар хангагдах боломжгүй.
Яам нь худлаа судалгаа хийдэг, худлаа статистик тоо гаргадаг. Тэрэндээ өөрсдөө итгэдэг. Бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс нь буруу залснаас Боловсролын салбарын Бодлогын алдаа эхэлдэг гэдгийг анхаарна уу" гэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна