Д.Энхбат: Нэр дэвшигчид биш сонгогчид өөрчлөгдөж байж улс орон өөрчлөгддөг ажээ

2017/06/13
Жиргээч Д.Энхбатын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан жиргэсэн онцлох  найман жиргээг хүргэж байна.

1. Нэр дэвшигчийг уриа лоозонгоор нь бус явж ирсэн замаар нь үнэлэх хэрэгтэй дээ. Бурхан, эсвэл чөтгөр болгох гээд хэрэггүй. Тэр бол хөөс



2. Намын хүч, эв нэгдлийн гол суурь бол нэг үзэл санаа. Нэр дэвшигчдийн хэн нь намын суурь үзлээ, хэн нь түүнээсээ өөрийг илэрхийлж байна вэ?



3. Нэр дэвшигч яагаад заавал Ерөнхийлөгч болж байж шударга байна гээд байгаа юм бол? Яагаад одоо шударга байж болохгүй байгаа юм бол? Та итгэж байна уу?



4. Хэрэв нэр дэвшигч "жижиг"даргын ажлаа муу хийж ирсэн юм бол том дарга болмогцоо ажлаа сайн хийнэ гэж яагаад итгэхэв? Юу өөр болчихов?



5. Хөршөө үзэн ядах нь эх оронч үйлдэл огт биш. Энэ бол дотоодын хагаралыг хөөсрүүлэх, хөршүүдээ хоорондын хэрүүлдээ татан оролцуулах тэнэглэл



6. Нэр дэвшигчид биш сонгогчид өөрчлөгдөж байж улс орон өөрчлөгддөг ажээ.



7. Нэр дэвшигчийг зөвхөн явж ирсэн замаар нь дүгнэ. Хэрэв тэр нь ОК бол хөтөлбөрийг нь хар. Эс бол сонголтоо өөр газар хай. Уриа лоозон падгүй.



8. Баян, ядуу иргэдтэй байснаар төр улс доройтдоггүй. Харин хуулийн дээр, хуулийн дор гэсэн хоёр төрлийн иргэдтэй болсноор төр улс доройтдог.




Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна