МАН,АН-ынхан иргэдэд эд мөнгө тарааж, гүтгэлэг цацаж хууль зөрчжээ

2017/06/15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож байна. Энэ хугацаанд МАН, АН-ын Сонгуулийн штабын зүгээс сонгуулийн тухай хууль зөрчих,  мөнгө, эд бараа тараах явдал хэрээс хэтэрлээ. Түүнчлэн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй С.Ганбаатарыг элдвээр гүтгэж, доромжилсон агуулга бүхий материалыг олон янзаар хэвлэн тарааж, сонгогчдыг төөрөлдүүлж байна.  Иймд шударга сонгуулийн  төлө тэдгээр намын  жирийн гишүүдийг нь уриалж, иргэд, ард түмэндээ хандаж байна  хэмээн МАХН-ын Сонгуулийн төв штабаас  өчигдөр   мэдэгдэл хийлээ. Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн хуралд МАХН-ын Сонгуулийн штабын дарга, Шадар сайд асан  Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Баилга хот байгуулалтын сайд асан  асан З.Баянсэлэнгэ, хуулийн зөвлөх Л.Мөнхсайхан, Сүхбаатар дүүргийн МАХН-ын Сонгуулийн шатбын дарга Д.Батзориг нар оролцов.

МАХН бусад нам шиг, мөнгө, эрх мэдлийг урдаа бариагүй. Ийм боломж ч байхгүй. Дээр нь Монголын ард түмний олонхийг төлөөлсөн нэр дэвшигчтэйн хувьд аливаад хүлээцтэй хандаж, сонгуулийн бохир үйл ажиллагаанаас хол байж ирсэн. АН,МАН-ын хоорондын зөрчил, сүүлийн үед рейтинг өсч байгаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар руу хэвлэл мэдээллээр, телевизийн захиалгат нэвтрүүлгээр, сошиал орчинд дайрч, нэр төрийг нь гутаах ажиллагааг ихээхэн явуулж байна. Ялангуяа төрийн зүгээс эрх мэдлээ ашиглан төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах, албадах, төрийн өмчит байгууллага, төрийн өмчийн заал, байр, автобусыг дайлчах хууль бус ажиллагаа хэрээс хэтэрсэн. 100 айл орчим нэр дэвшигч дэлгүүр, мухлагт сурталчилгаагаа байршуулж, дор нь хятад иргэд худалдаа наймаа эрхлэх явдал түлхүү байна гэж тэд хэллээ.  Иймээс “Бид албан ёсны мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлж байна. Зарим газрын хууль бус сурталчилгаа, ёс бус үйлдлүүдийг  Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Ард түмний төрөө барих, сонгох эрхийг эд мөнгө, элдэв бохир сурталчилгаагаар авах гэж байгааг МАХ-ын Сонгуулийн төв штаб буруушааж, энэ байдлаа таслан зогсоохыг шаардаж байна” гэж тус намын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар мэдэгдсэн юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн штабын байраа дэлгүүр, мухлагт байршуулж, тэндээ худалдаа хийгээд байна уу, санал худалдах ажиллагаа зохион байгуулж байна уу гэдэг тодорхой бус гэхдээ сэжигтэй зүйлүүд хийж, зарим нь илэрч баригдаж байгааг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэмдэглэлээ.

МАХН мэдэгдэлдээ дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шударга өрсөлдөхийг МАН,АН-д уриалжээ.Мөн  Ард түмний сонгох эрхийг хүндэлж, үлдсэн 10 хоногт сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд явуулахыг анхааруулсан байна.  

Эх сурвалж: www.polit.mn
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна