Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ард түмний өмнө тодорхой сэдийн хүрээнд халз мэтгэлзэх ёстой. Хуваарь ёсоор халз мэтгэлцээн энэ сарын 8-нд болох байсан ч хойшлогдож, энэ сарын 17-ны 20:00 цагт товлосон билээ. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Монголын Телевизүүдийн Холбоо энэ сарын 17-нд мэтгэлцээн зохион байгуулах талаар сурталчилгаа явуулж байна. Ардчилсан намын өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Бид зургаадугаар сарын 24-нд МАН, МАХН-аас нэр дэвшигчдийг "Монгол HD" телевизэд болох мэтгэлцээнд урьж байна” гэв. Энэ үеэр сэтгүүлчид яагаад заавал "Монгол HD"-ээр мэтгэлцээнийг шууд дамжуулах болсон талаар тодруулахад “Телевизүүдийн холбоо хараат бус гэдгээ батлах хэрэгтэй.
Бид хамгийн хараат бус “Монгол HD” телевизийг сонгон авч хоёр нэр дэвшигчийг мэтгэлцээнд урьж байгаа. Яагаад Монголын телевизийн холбоонд зохион байгуулахгүй байгааг өнөөдрийн бүх мэдээг үзээд л мэдчих. Ойлгомтож шүү дээ” гэх тайлбарыг өгөв. Хурлын үеэр АНын гишүүд хандив цуглуулан “Говь” компанид хандивлахаар болсон тухай мэдээллээ.
Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс хүлээн авч үзнэ үү
Сэтгэгдэл бичигдээгүй байна