Монгол улсын хэмжээнд тун удахгүй тав дахь ерөнхийлөгчөө сонгох сонгууль болох гэж байгаа билээ. Ээлжит сонгуульд гадаадад амьдарч, ажиллаж буй Монгол иргэд оролцож саналаа өгөх юм. Саналаа өгөх иргэд сонгуульд оролцох эсэхээ урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх аж. Ингэснээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэх юм байна. Тиймээс энэ сарын 1-20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авчээ.
Гадаад улсад байгаа иргэдийн илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад хүргэх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэх юм байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна