Т.Аюурсайхан: Улсын нэрийг гутааж байсан хүн яаж Монгол Улсаа төлөөлж сайд болох юм

2017/05/25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн, баталлаа. Ингэснээр Г.Тэнгэрийг Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар, Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар, А.Баттөрийг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар, Н.Чимгүүндарийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар, Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар, Д.Ганбатыг Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар томиллоо.

Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.

Ө.Энхтүвшин: Элчин сайдууд хоёр орны хүрсэн түвшинг ахиулахад анхаарч, иргэдэд хүрч ажиллаарай

Т.Аюурсайхан: Улсын нэрийг гутааж байсан хүн яаж Монгол Улсаа төлөөлж сайд болох юм?

Л.Болд: Юуг анхаарах юм, ямар үр дүнд хүрэх юм гэдгээ Элчин сайдад нэр дэвшигчид хэлэх ёстой

Д.Тэрбишдагва: Элчин сайдууд одоо бидэнд туслаач гэдгийг зоригтой хэлэх хэрэгтэй

С.Эрдэнэ: Элчин сайдууд тухайн улс орондоо үр хүүхдүүдийнхээ төлөө, тэнд байгаа жирийн иргэдийнхээ төлөө сайн ажиллаарай гэж хүсч байна



 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна