Монгол Улсын тэргүүнээ сонгох сонгууль ирэх сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нар маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах юм.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаас хойш сонгуулийн зардлын данс нээх боломжтой болно. Нам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тав хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт зардлын данс нээлгэснээ бүртгүүлэх үүрэгтэй юм байна.
Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас 3.9 тэрбум төгрөгөөр, харин намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоогоод байгаа аж.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна