​Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

2017/06/09
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ дагуу УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Г.Чулуунбаатарыг томилохыг хэлэлцэж, уг асуудлыг нийт гишүүдийн 94,2 хувь нь дэмжлээ.

Г.Чулуунбаатар нь 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа нэгэн юм. 

Г.Чулуунбаатарыг Боловсролын сайдад томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүнийг томилох саналыг танилцууллаа
 


УИХ-ын гишүүн М.Билэгт Засгийн газрын гишүүнийг томилох саналын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав



Д.Цогтбаатар: Эрдмийн хүн боловсролын салбарт ирж байгаа нь сайшаалтай
 

Ц.Цогзолмаа: Сайд салбарынхаа нөхцөл байдлын судалгааг яаралтай хийж үзээрэй



М.Оюунчимэг: Бага, дунд боловсролын салбарт анхаарч ажиллах цаг нь болсон



Г.Занданшатар: Манай улсын хямралын гол шалтгаан нь боловсролыг үл ойшоож буйтай шууд холбоотой



С.Чинзориг: Боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг тогтвортой байлгамаар байна



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна