“Өөр гарц байна ,бидэнд итгэ “уриатай 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатар энэ удаа эх орны баруун хязгаар Завхан аймагт ажиллаа. Завханчууд нэр цэвэр, шударга , эх оронч хүү Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж, Монголоо аврах их үйлсэд нь хамтран зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна.
Уулзалтын эхэнд “Улиастай” захаар орж Завханчуудын санал бодлыг сонслоо. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уналтанд орсноос болж алс хязгаар нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам муудаж байгааг хөдөөгийн иргэд учирлалаа. Энэ бол Монголоо гэсэн чин сэтгэлгүй улс төрчдийн бодлогын алдаа. Үүнд МАНАН-гийн олигархи бүлэглэл буруутай.Тиймээс энэ удаагийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжинэ гэдгээ иргэд ярьлаа.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар түүний багт Монголоо аврах төлөвлөгөө бий. Өнөөдөр Монгол улсын гадаад өр 25 тэрбум америк долларт хүрч, Монгол Улсын нэг иргэн 25 сая төгрөгийн өрөнд өөрөө ч мэдэхгүй орчихоод байна. Ард түмнийг өрөнд оруулсан хүмүүс бол төрийн алдаатай бодлого явуулсан МАН-АН-гийн олигархи бүлэглэл. Харин энэ өрнөөс Монгол Улсыг салгаж, Монгол хүн эх орондоо сайхан амьдрах боломжийг бий болгох төлөвлөгөө МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар түүний багт байна.
Завханчууд сүүлийн хэд хэдэн сонгуулиар МАН-ыг АН-аар, АН-ыг МАН-аар сольж сонголт хийж үзсэн ч өнөөдөр өөрчлөлт гараагүй, харин ч нам дагасан талцал, хуваагдал орон нутагт газар авч , жирийн төрийн албан хаагч эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлоход хүрсэнд иргэд бухимдалтай байна. Тиймээс энэ удаа Монгол Улсад шударга ёсийг тогтоож чадах, улс төрийн олигархи бүлэглэлийн гар хөл болоогүй Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж, сонголтоо өөрчилнө гэдгээ Завханчууд илэрхийллээ.
МАХН-ын сонгуулийн штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна