МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 11 аймагт бусад өрсөлдөгчөөсөө илүүрхэж ялалт байгуулсан байна.
Тодруулбал, тэрбээр дараах аймгуудад ялалт байгуулжээ. Үүнд:
Баян-Өлгий аймагт 18967 иргэний санал авч 49.65 хувиар,
Говь-Алтай аймагт 9592 иргэний санал авч 39.55 хувиар,
Завхан аймагт 12442 иргэний санал авч 39.99 хувиар,
Сэлэнгэ аймагт 15619 иргэний санал авч 33.97 хувиар,
Сүхбаатар аймагт 10023 иргэний санал авч 36.11 хувиар,
Төв аймагт 16546 иргэний санал авч 40.70 хувиар,
Увс аймагт 15698 иргэний санал авч 47.92 хувиар,
Ховд аймагт 13724 иргэний санал авч 40.36 хувиар,
Хөвсгөл аймагт 18896 иргэний санал авч 34.80 хувиар,
Өвөрхангай аймагт 17908 иргэний санал авч 38.58 хувиар,
Багахангай дүүрэгт 1104 иргэний санал авч 56.50 хувиар тус тус ялалт байгуулав.
Нэр дэвшигч М.Энхболд Нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 26.65 хувийн санал буюу 166 мянга 302 иргэний саналыг урьдчилсан байдлаар авсан бол улсын хэмжээнд 411 мянга 748 иргэний санал авч Х.Баттулгын араас удааллаа.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна