Дэлхийд тэргүүлэх “Оюутолгой” ХХК Монгол Улсаас буюу дотоодоос 100 хувь эрчим хүчээ ханган авах Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах гэрээнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн зүгээс гарын үсэг зурах ёслол ЭХЯ-нд боллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх гэрээ нь албан ёсоор “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” юм гэдгийг тодотгож, энэ нь Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дүр зураг бүхий дизайн болон талуудын хүлээх үүрэг зэрэг асуудлыг тусгасныг онцолж, “Бид саяхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд энэ гэрээг үзэглэж байгаа”-г тэмдэглэж байв.
Гэрээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод барих станц нь 300 МВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2020 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны 6-р сарын 30-нд дуусгахаар төлөвлөгөөтэй байгааг мэдэгдлээ. Шинэ цахилгаан станцыг “Оюутолгой” компани ажиллуулж, станцын дийлэнх хувийг буюу 51 хувийг эзэмших юм байна. Цахилгаан станцыг барих хөрөнгийг босгох зарчмыг хоёр тал ирж буй 2019 оны 3-р сарын 1-ний өдөр гэхэд хамтрач шийдсэн байх талаар өнөөдөр мэдээлж байв.
Тавантолгойд барих цахилгаан станц нь Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангана
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Өнөөдрийн энэхүү гэрээг бид үзэглэсэн нь Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах УИХ-ын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж буй нэг ажил болох юм. Ингэснээр манай улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангаж, Оюутолгойн уурхай, ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна” гэдгийг онцлов.
Тэгвэл гэрээнд гарын үсэг зурсан “Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, гэрээг үзэглэснийг тус компанийн хувьд бас нэг том тэмдэглүүштэй үйл явдал болж буйг онцлоод “Шинээр барих цахилгааны станцын бүтээн байуулалтын үйл ажиллагаанд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдогийн нэг тод жишээ болж байна” гэсэн юм.
Цахилгаан станцыг барьж байгуулснаар “Оюутолгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний дан ганц найдвартай эх үүсвэртэй болоод зогсохгүй, Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаар хангахад чухал хувь нэмэр болно.
Мөн тус компанийн зүгээс уг цахилгаан станцыг барьж байгуулснаар “Оюутолгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний дан ганц найдвартай эх үүсвэртэй болоод зогсохгүй, Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаар хангахад чухал хувь нэмэр болно гэдгийг мэдэгдэж байв. “Рио Тинто” компанийн Зэс, очир эрэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат”, “Оюутолгой” нь 15 мянга гаруй ажиллагсадтай, дэлхийд тэргүүлэх Монол компанийн хувьд үйл ажиллагааныхаа эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос авах гэрээг Монгол Улсын Засгийн газартай хамтран байгуулж буйд талархайж байна” гэсэн юм.
Тавантолгойн цахилгаан станцын “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан, “Оюу Толгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон гүйцэтгэх захира Армандо Торрес нар оролцлоо.
Тодруулга: Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байна. Энэ нь 160-170 орчим сая ам.доллар буюу нийт авч буй эрим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэж байгаа юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна