Хоёр хүн дээвэр дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

2019/01/22
Өнөөдөр өглөөний 09:30 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр хүн өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус хорооны 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага газар дээр нь ажиллаж хэргийг шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж очоод нас барсан байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна